Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна

Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног тутмын зах зээлийн үнийн судалгааг танилцууллаа. Судалгаагаар гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.3 хувиар өссөн бол өмнөх долоо хоногоос 0.1 хувиар буурсан байна.

Нийслэлд үхрийн цул мах нэг килограмм нь 38,500 төгрөг, үхрийн ястай мах 33,772 төгрөг, хонины ястай мах 27,668 төгрөгийн үнэтэй байна. Хүнсний бүтээгдэхүүний хувьд дотоодын төмсний үнэ 0.6 хувиар өсөж 3,735 төгрөгт хүрсэн бол өндөг 616 төгрөг, "Атар" талх 2,925 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2,521 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин орон нутагт ямааны махны үнэ өмнөх сараас 3.2 хувиар өсөж нэг килограмм нь 20,008 төгрөг болсон бол үхрийн мах 2.2 хувиар буурч 27,273 төгрөг, хонины мах 1.0 хувиар буурч 23,014 төгрөг болжээ. Мөн нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.9 хувиар өсөж 3,168 төгрөгт хүрсэн бол задгай сүүний үнэ 2.8 хувиар буурч 3,718 төгрөг болсон байна.

Шатахууны үнийг авч үзвэл нийслэлд АИ-92 автобензин нэг литр нь 2,590 төгрөг, дизель түлш 4,335 төгрөгийн үнэтэй байна. Аймгийн төвүүдэд АИ-92 автобензин нэг литр нь 2,795 төгрөг, дизель түлш 4,621 төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа аж.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө