Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 20:40 цагаас МҮОНРТ-ийн шууд ярилцлаганд оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 20:40 цагаас МҮОНРТ-ийн шууд ярилцлаганд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.07.08/  МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана.

"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага 20:40-23:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, төрийн бодлого, шийдвэр болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, иргэдийн асуултад хариулах юм.

Иргэд Ерөнхий сайдад хандах асуулт, санал хүсэлтээ дараах сувгуудаар урьдчилан илгээх боломжтой.

  • E-Mongolia
  • "11-11" төв

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас иргэдийг шууд ярилцлагад идэвхтэй оролцож, асуулт, саналаа дээрх сувгуудаар дамжуулан ирүүлэхийг уриаллаа.