Казахстаны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Ерөнхийлөгч Токаев дахин нэр дэвших эрхтэй боллоо

Казахстаны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Ерөнхийлөгч Токаев дахин нэр дэвших эрхтэй боллоо

Казахстаны Үндсэн хуулийн цэцээс Казакстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж  албан ёсоор тайлбарлалаа.

Тус улсын долдугаар сарын 1-нээс /2026.07,07/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн шинэ Үндсэн хуулийн хүрээнд өмнөх Үндсэн хуулийн дагуу хашсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дахин тооцохгүй гэж Цэц үзсэн байна. Ингэснээр Токаев 2029 онд одоогийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа дахин нэр дэвших эрх зүйн боломж бүрджээ.

Өдгөө 73 настай Токаев 2019 онд Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын залгамжлагчаар төрийн тэргүүн болсон юм. Тэрээр шинэ Үндсэн хуулийн заалтыг өөрт нь хэрхэн үйлчлэх талаар албан ёсны тайлбар гаргуулахаар өөрөө Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Шинэ Үндсэн хууль нь Ерөнхийлөгчийг нэг удаа долоон жилийн хугацаагаар сонгох зарчмыг хэвээр хадгалсан ч шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноор өмнөх бүрэн эрхийн хугацааг шинээр тоолохгүй гэсэн Цэцийн тайлбар улс төрийн хүрээнд Токаевын дахин сонгогдох боломжийг нээсэн гэж үзэж байна. Мөн Казахстан наймдугаар сарын 23-нд ээлжит бус парламентын сонгууль явуулахаар товлоод байна.