Олон улсын олимпын хороо мягмар гарагт /2026.07.07/ ОХУ-ын олимпын хорооны үйл ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэрээ түр хугацаагаар цуцалжээ.
ОХУ-ын олимпын хороо Оросын эзэлсэн Украины Луганск, Донецк, Херсон, Запорожье муж дахь олимпын зөвлөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тул 2023 оны аравдугаар сард Олон улсын олимпын хороо үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн юм. Мягмар гарагийн шийдвэрийн үр дүнд ОХУ-ын тамирчид Лос-Анжелесийн олимпын шалгаруулалт гэх мэт бусад олон улсын тэмцээнд оролцох боломжтой боллоо. Гэхдээ ОХУ-ын тугийг мандуулж, төрийн дууллыг тоглуулах эсэх дээр шийдвэр гаргаагүй байна.
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Ковентри “Украины дайн болон ямар нэгэн дайныг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Дайн эхэлснээс хойш Украиныг дэмжиж ажилласнаа үргэлжлүүлнэ. Гэхдээ дайны төлөөсийг тамирчид төлөх ёстой гэж би бодохгүй байна. Засгийн газрынхаа үйлдлийн улмаас тамирчдад хариуцлага тооцох хүсэлгүй байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters