Амралт зугаалгын цагт могойд хатгуулах тохиолдол эрс нэмэгддэг тул 260 тун Могойн хорны ерөндгийг эмнэлгүүдэд тарааж, бэлэн байдлыг хангажээ.
Тодруулбал, жилд 100 гаруй хүн могойд хатгуулдаг. Үүнээс дийлэнхдээ бага насны хүүхдүүд могойг тоглоом, олс дээстэй андуурч барьж авснаас хатгуулж гэмтэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол хамгийн их гардаг байна. Тиймээс энэ жил 260 тун Могойн хорны ерөндөг оруулж ирж, эмнэлгүүдэд тараажээ. Тэр дундаа могойд хатгуулах тохиолдол хамгийн их гардаг Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгуудын нэгдсэн эмнэлэгт ерөндөг хүргүүлсэн байна. Нийслэлд ГССҮТ, Цэргийн төв эмнэлэгт ерөндөг бий. Цаашдаа бүх аймгуудад хүргүүлэхээр ажиллаж эхэлсэн гэдгийг ГССҮТ-өөс мэдээллээ.