БНХАУ Батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламжаар 41 зорчигч тээврийн автобус хүлээлгэн өгчээ

БНХАУ Батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламжаар 41 зорчигч тээврийн автобус хүлээлгэн өгчээ

БНХАУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламжаар 41 зорчигч тээврийн автобус хүлээлгэн өгчээ.

Эдгээр автобусыг Батлан хамгаалах яамны харьяа анги, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, алба хаагчдын тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах, өдөр тутмын бэлэн байдлыг хангах зорилгоор ашиглах юм. 

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань "Сүүлийн жилүүдэд Хятадын талаас Монголын талд үзүүлж буй хамгийн том хэмжээний автомашины буцалтгүй тусламжийн нэг бөгөөд Монголын Зэвсэгт хүчний хөгжилд бодитой дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолжээ.