Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл явах дүүжин тээврийн 32 кабиныг суурилуулжээ

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл явах дүүжин тээврийн 32 кабиныг суурилуулжээ

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл явах дүүжин тээврийн нийт 19 тулгуур баганын угсралтыг бүрэн дуусгаж, буудал болон гараашны барилгын үндсэн бүтээн байгуулалтыг гүйцэтгэн, дотор заслын ажлыг үргэлжлүүлж байгаа аж. Мөн 112 тонн ган татлагыг бүрэн угсарч, нийт 98 кабинтай системээс 32 кабиныг гараашинд суурилуулжээ.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн ПЭРЕРА ДА СИЛВА болон холбогдох албаныхан, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр зочилж, ажлын явцтай танилцсан байна. Энэ үеэр төслийн инженер, техникийн багийнхан барилга угсралтын ажлын явц, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг тодотголоо хэмээн НТУГ-аас мэдээлэв.