МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав энэ жилийн наадмаар М.Бадарч, Н.Өсөхбаяр нарыг барилдуулах саналыг Шадар сайдад хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр /2026.07.08/ хуралдлаа. Шадар сайд Н.Номтойбаяр хурлын үеэр, “Допингийн зөрчилтэй холбоотойгоор эрхээ хасуулсан бөхчүүдийн барилдах эрх, цолыг сэргээх асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн бүрэн эрх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд олгогдоогүй” гэв. Иймд М.Бадарч, Н.Өсөхбаяр нар наадам эхлэхэд хоёрхон хоног үлдээд байхад барилдах эсэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ.