Ц.Элбэгдорж: БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал бидний нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна

Ц.Элбэгдорж: БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал бидний нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбогдуулан өөрийн цахим хуудсаар дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр "БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс олон жилийн турш ойр дотно нөхөрлөлийг эрхэмлэн хөгжүүлж ирсэн. Энэхүү төрийн айлчлал бидний нөхөрлөлийг улам бэхжүүлж, ард иргэдийг илүү ойртуулан, энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн шинэ боломжуудыг нээх болтугай. Мөнх хөх тэнгэрийн орон Монгол Улсад тавтай морилно уу" хэмээн нийтэлсэн байна.