Маргаашаас Монгол-Оросын авто замын найман боомт түр хаагдана

Маргаашаас Монгол-Оросын авто замын найман боомт түр хаагдана

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын хилийн авто замын найман боомт маргааш буюу 2026 оны долоодугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд түр хаагдана.

Тодруулбал, хоёр улсын Засгийн газар хоорондын "Хилийн боомт болон Монгол, Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээр"-ийн дагуу үндэсний баяр, амралтын өдрүүдэд хил орчмын зарим боомтын үйл ажиллагааг түр зогсоохоор талууд харилцан тохиролцжээ.

Түр хаагдах авто замын боомтууд:

  • Эрээнцав
  • Ханх
  • Цагааннуур
  • Боршоо
  • Тэс
  • Арцсуурь
  • Ульхан

Харин дараах боомтууд хэвийн ажиллана.

  • Алтанбулаг авто замын боомт – 24 цагаар ажиллана.
  • Сүхбаатар төмөр замын боомт – Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана.
  • Чингис хаан олон улсын нисэх буудал – Нислэгийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Иймд ОХУ-ыг зорих иргэд, тээвэрлэгчид аялал, тээврийн төлөвлөгөөгөө дээрх хуваарьт нийцүүлэн зохицуулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.