Mzinho "BC Gaming" багтай нэгдэж магадгүй байна

Mzinho "BC Gaming" багтай нэгдэж магадгүй байна

“CS2” тоглоомын энэ оны эхний Major өнгөрсөн зургаадугаар сард болж өндөрлөсөн билээ.

Тус Major тэмцээнд манай улсын “The Mongolz” баг гуравдугаар шатнаас өрсөлдсөн ч харамсалтай нь хасагдах шатанд шалгарч чадалгүй хасагдсан байдаг. Дэлхий нийт “The Mongolz” багийг хасагдах шатанд шалгарч чадалгүй, тааруу амжилт үзүүлсэнд урам хугарч, багаа шинэчлэх болсон талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Харин энэ тааруу амжилтын дараа “The Mongolz” баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж магадгүй талаар HLTv-гээс мэдэгдлээ. Тодруулбал, “The Mongolz” багийн тоглонч Mzinho багаасаа гарч хуучин багийн хамтрагч Senzu тоглож байгаа “BC gaming” багт нэгдэхэд тун ойрхон байгаа талаар мэдээллээ.