Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хуушуур 4-5 мянган төгрөгийн үнэтэй байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хуушуур 4-5 мянган төгрөгийн үнэтэй байна

Энэ жилийн хавар махны үнэ өссөн учраас наадмын хуушуурын үнэ ч гэсэн багагүй нэмэгдсэн байна. Яг одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэн дээр наадмын хуушуур 4-5 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах хоолны асруудад хуушуур 3000-3500төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. Мөн хоолны асрууд наадамчин олонд хуушуураас гадна бууз, шорлогоор үйлчилж байгаа бөгөөд шорлог порц, хачраасаа шалтгаалан 3500-3800 төгрөгийн үнэтэй байсан юм.