Үндэсний их баяр наадмын хурдан азарга гарааны зурхайгаас эргэлээ

Үндэсний их баяр наадмын хурдан азарга гарааны зурхайгаас эргэлээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан гарааны зурхайгаас эхэллээ.

Энэ жилийн улсын баяр наадмын хурдан азарганы уралдаанд 141 азарга бүртгүүлэн, гараанаас эргэж байна. Уралдаанд өмнөх жилүүдийн улсын болон бүсийн наадамд түрүүлж, айрагдсан олон хурдан хүлэг хүч сорьж байгаа юм. Тухайлбал, улсын түрүү, Их хурдад аман хүзүүдсэн Б.Наранхүүгийн бум хул, өнгөрсөн жилийн улсын наадамд аман хүзүүдсэн Г.Бат-Эрдэнийн бэрээ халзан, Их хурд-10 болон улсын бүсийн уралдаанд айрагдсан М.Сайнзаяагийн шүрэн хээр, улс, бүсэд гурав айрагдсан Х.Мөнхбаатарын хүрэн, улс, бүсэд түрүүлж, айрагдсан Б.Тогтохын хүрэн халзан зэрэг шилдэг хурдан азаргууд тоосоо өргөж байна.