Үндэсний их баяр наадмын азарганы уралдааны түрүү магнайд Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга халзан азарга хурдаллаа

Үндэсний их баяр наадмын азарганы уралдааны түрүү магнайд Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга халзан азарга хурдаллаа

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 120 гаруй хурдан хүлэг тоосоо өргөн уралдлаа. 

Энэ жилийн азарганы уралдаанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга халзан азарга түрүүлж, улсын баяр наадмын түрүүгийн алдрыг хүртэв. Аман хүзүүнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Б.Наранхүүгийн Бум хул азарга хурдалсан бол айргийн гуравт Д.Отгонлхагвын Солонго хүрэн, айргийн дөрөвт Батмөнхийн Тогтохын хүрэн халзан, айргийн тавд М.Сайнзаяагийн хүрэн халзан азарга тус тус хурдаллаа.