Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд бөх сонирхогчдын анхаарлыг татсан оноолт таарлаа.
Тодруулбал, Хангай Хайрханы Баярсайхан хэмээн бөх сонирхогчдын дунд алдаршсан Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан Отгонбатын Баярбаасан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Хөвсгөлийн хөөрхөн" хочит аймгийн арслан Пүрэвдоржийн Хүрэлбаатар нар хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд учраа таарлаа. Хоёр бөх өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд дөрөв давж наадамчин олноо баясган, өнөө жилийн улсын цолонд хүрэх бөхчүүдийн өнгөнд нэрлэгдэж байсан юм.