ВИДЕО: Дархан аварга Н.Батсуурь тахим буулгаснаар улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цолны болзол хангалаа

ВИДЕО: Дархан аварга Н.Батсуурь тахим буулгаснаар улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрвийн барилдаан үргэлжилж байна. 

Шөвгийн дөрвийн эхний барилдаан үзэгчдийн хайр хүндэтгэл, бахархлыг сэргээсэн барилдаан боллоо. Тодруулбал, Дархан аварга Н.Батсуурь тахим буулгаж улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цолны болзол хангалаа. 

Эргэн сануулахад өнгөрсөн зун /2025/ болсон Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадамд  Дархан аварга Н.Батсуурь улсын заан Б.Бат-Өлзий нар түрүү үзүүрт үлдэж, Н.Батсуурь уугуул нутгийнхаа баяр наадамд түрүүлэн нутгийн зон олноо баясгаж байсан билээ. 

ВИДЕО: