Т.Өсөх-Ирээдүй: Шавь маань Монгол Улсын Даян аварга болсонд маш их баяртай байна. Энэ хүртэл дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа

Т.Өсөх-Ирээдүй: Шавь маань Монгол Улсын Даян аварга болсонд маш их баяртай байна. Энэ хүртэл дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Энэ жилийн улсын баяр наадамд улсын арслан Б.Орхонбаяр 10 даван түрүүлж, Монгол Улсын даян аварга цолны болзол хангалаа.

Түүний багш МУГД Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй “Шавь маань Монгол Улсын Даян аварга болсонд маш их баяртай байна. Энэ хүртэл дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа. Бид бүх зүйлийг бэлтгэл дээрээ бэлдсэн байдаг. Бэтгэл дээр хийдэг зүйлээ л хийлээ. Олон сайхан залуус цол нэмсэн сайхан наадам боллоо. Шавьдаа баяр хүргэе” гэлээ.