Архангай аймаг цахилгаангүй болж, 110 кВ-ын шугамын тулгуур хүчтэй салхи, аадар борооны улмаас унажээ

Архангай аймаг цахилгаангүй болж, 110 кВ-ын шугамын тулгуур хүчтэй салхи, аадар борооны улмаас унажээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Цэцэрлэг хотыг холбосон 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд өнөөдөр орой гэмтэл гарч, Архангай аймгийн төв болон 18 сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамж түр хугацаагаар тасалдаад байна.

Тодруулбал, Архангай аймгийн Цэцэрлэг хотоос 20 км-ийн зайд орших Хужиртын адаг гэх газарт байрлах 347 дугаар тулгуур өнөөдөр 19:38 цагийн орчимд хүчтэй салхи, аадар борооны улмаас сууриараа булгарч унасан байна.

Гэмтлийн улмаас Архангай аймгийн төв болон 18 сум, суурин газрын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж тасалдсан бөгөөд гэмтлийг арилгахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ (ЦДҮС) ТӨХК-ийн засварын бригадууд шуурхай ажиллаж байгаа талаар мэдээллээ.