Франц, Испанийн шигшээ багууд өнөө шөнө ДАШТ-ий финалын эрхийн төлөө өрсөлдөнө

Франц, Испанийн шигшээ багууд өнөө шөнө ДАШТ-ий финалын эрхийн төлөө өрсөлдөнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ шатны эхний тоглолт өнөөдөр АНУ-ын Техас мужийн Арлингтон дахь Даллас цэнгэлдэх хүрээлэнд болно.

Финалын эрхийн төлөө Европын хоёр хүчирхэг шигшээ болох Франц болон Испани багууд учраа таарч байна. Ялсан баг нь долоодугаар сарын 19-нд  болох шигшээ тоглолтод шалгарах бол хожигдсон нь хүрэл медалийн төлөө тоглоно.

Францын шигшээ шөвгийн наймд Марокког 2:0-ээр буулган авч хагас шигшээд шалгарсан бол Испани Бельгийг 2:1-ээр хожиж сүүлийн дөрөвт үлдсэн юм.

Энэ тоглолтыг дэлхийн аваргын хамгийн өндөр чансаатай тулаануудын нэг гэж спортын шинжээчид онцолж байна. Францын довтолгоог Килиан Мбаппе тэргүүлэх бол Испанийн бүрэлдэхүүнд Ламин Ямал, Родри, Педри нарын багийнхаа гол найдвар нь болж байна. Харин хагас шигшээ тоглолт маргааш Англи болон Аргентины шигшээ багуудын хооронд болж, финалд өрсөлдөх хоёр дахь баг тодорно.