Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +27...+29 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.