Үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдийн 64 сорьцын 63-аас нь хориглосон бодис илрээгүй байна

Үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдийн 64 сорьцын 63-аас нь хориглосон бодис илрээгүй байна

Энэ жилийн  Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсан билээ. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт ирүүлсэн шинжилгээний эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дууссан байна.

Дээрх 63 сорьцоос хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй болохыг лаборатори мэдээллээ. Нэг сорьцын шинжилгээ лабораторид үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан ирээгүй байна. Тухайн сорьцын хариу ирээгүй байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд шинжилгээ бүрэн дууссаны дараа лабораторийн албан ёсны хариуг олон нийтэд мэдээлнэ гэж Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлэв.




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө