Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой баяр наадам болж өндөрлөөд байна.
ВИДЕО:
Харин Улсын баяр наадмын өмнө зарим аймаг, сумын баяр наадам болж өндөрлөсөн. Тэгвэл энэ сарын 09-ний өдөр болсон Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдааны үеэр барилдаж байсан бөхчүүд нэгнийхээ толгойн тус газар нь цохиж, биед нь халдсан хэрэг гарсан байна.
Тэгвэл Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд барилдаж байсан сумын харцага Р.Амгаланбаатар нь сумын заан Б.Лхагва-Очирын толгой руу цохисон үйлдлийг шалгаж байгаа талаар Прокурорын байгууллагаас өмнө мэдээллэсэн. Харин уг шалгалтын ажиллагааны явцад хохирогч сумын заан Б.Лхагва-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлжээ.