Испаничууд хөлбөмбөгийн дэлхийн аварга болсноо тэмдэглэх үеэр нэг хүүхэд амиа алдаж, хэд хэдэн хүн бэртжээ

Испаничууд хөлбөмбөгийн дэлхийн аварга болсноо тэмдэглэх үеэр нэг хүүхэд амиа алдаж, хэд хэдэн хүн бэртжээ

Шигшээ баг нь хөлбөмбөгийн дэлхийн аварга болсныг тэмдэглэх баярын үеэр Испанийн баруун бүс нутагт усан оргилуур нурсны улмаас өсвөр насны нэг хүү амиа алдаж, хэд хэдэн хүн бэртжээ.

Тодруулбал, “Сюдад Родриго хотын захиргаа 13 настай хүү амиа алдсанд харамсан гашуудаж, гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж Даваа гарагт орон нутгийн эрх баригчид Фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн байна. Мөн өөр хэд хэдэн хүн бэртсэний дотор хүүхэд байгааг мэдээлжээ.

Орон нутгийн цагаар шөнийн 12:30 цагийн үед хүмүүсийн дээрээс усан оргилуур нурсан тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авсан юм байна.

Усан оргилуур дээр баярлаж хөөрсөн олон хүн авирч гарсан нь даалгүй нурахад хүргэснийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: AFP