Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Энэ хичээлийн шинэ жил онцлогтой эхэлж байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-ны хооронд Монгол Улсад зохион байгуулагдана. Тус хуралтай холбоотойгоор төвийн сургуулиудыг цахимаар хичээллэх хувиар гаргана. Мөн хэзээ хичээллэж эхлэх болон цахим хичээлийн хуваарийг ирэх сарын 1-нээс өмнө олон нийтэд танилцуулна. Энэ зохицуулалтад СБД, ЧД хамаарч байгаа. Мөн их, дээд сургууль, коллежийн хичээлүүд ирэх есдүгээр сарын 15-нд эхэлнэ. Харин хөдөө орон нутгийн иргэд есдүгээр сарын 1-нээс хэвийн хугацаандаа хичээллэж эхэлнэ” гэлээ.