Манай улсад 2026 оны 2 дугаар улирлын байдлаар гадаадын 112 улсын 30.1 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 9.1 (43.5%) мянган хүнээр,өмнөх улирлаас 18.3 (155.0%) мянган хүнээр тус тус өссөн байна. Энэ оны 2 дугаар улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр нийт 94 хүн гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 131 (58.2%) хүнээр, өмнөх улирлаас 2 (2.1%) хүнээр тус тус буурсан байна.