Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож улсын наадмын долоогийн даваанд Улсын заан Д.Хүдэрбулгаар давж, Монгол Улсын заан цол хүртсэн билээ.
Шинэхэн заан Д.Алтанцоож өчигдөр буюу долдугаар сарын 20-нд нутагтаа очсон бөгөөд нутгийн зон олон нь хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ. Түүний улсын заан цолны мялаалга наадам энэ сарын 31-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохион байгуулагдах юм байна. Мялаалга наадмаар хурдан соёолон, дааганы уралдаан, улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох аж. Мөн үндэсний сурын болон шагайн харваа зохион байгуулахаар төлөвлөжээ.
