BLAST албан ёсоор 2027 оны хоёр дахь “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.
Монголд болох анхны “BLAST Premier” тэмцээн бөгөөд дэлхийн шилдэг Counter-Strike 2 багуудыг эх орондоо хүлээн авах үйл явдал болох гэж байна. Тус тэмцээн 2027 оны тавдугаар сарын 10–23 зохион байгуулагдах бөгөөд нийт 16 баг 1.2 сая долларын төлөө өрсөлдөнө. BLAST-ийн мэдээлснээр Монголын Counter-Strike үзэгчид дэлхийн хамгийн үнэнч, идэвхтэй community-үүдийн нэг бөгөөд энэхүү тэмцээнээр дамжуулан Улаанбаатарыг олон улсын и-спортын шинэ төв болгон дэлхийд таниулах зорилготой байна. Мөн Азийн бүсээс 2 баг үндсэн шатанд шалгарах эрхтэй бөгөөд дэлхийн шилдэг багууд Монголын тайзан дээр өрсөлдөх болно.