Өчигдөр /2026.07.22/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1781 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 696 нь зөрчлийн шинжтэй, харин 86 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд гурван хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн найман хэргийг нөхөн илрүүлсэн байна.Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 59 дуудлага, 12 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил илэрч, 80 хүнийг эрүүлжүүлжээ.
