Өмгөөлөгч Ц.Батболдын нэхэмжлэлээр “Туулын хурдны зам” төслийг шүүхийн шийдвэр гартал түр түдгэлзүүллээ

Өмгөөлөгч Ц.Батболдын нэхэмжлэлээр “Туулын хурдны зам” төслийг шүүхийн шийдвэр гартал түр түдгэлзүүллээ

Туулын хурдны зам мега төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хуульч, өмгөөлөгч Ц.Батболд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Тэрбээр уг төслийг анхнаасаа хууль зөрчин баталсан гэж үзэж, хэрэгжилтийг нь зогсоох шаардлага тавьсан юм.

Улмаар түүний нэхэмжлэлийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, шүүхээс хянан шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Гэвч урьдчилсан шатны шүүх хуралдаан найман удаа хойшилсон юм.

Тэгвэл өмгөөлөгч Ц.Батболдын нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр буюу 2026 оны долдугаар сарын 22-нд болж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Туулын хурдны замын төслийг шүүхийн шийдвэр эцэслэн гартал түр түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

ВИДЕО:




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө