Орхон аймаг Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой, “Хангайн бүсийн хурд-2026” хурдан морины уралдаан болж байна. Тус уралдааны хязаалан насны ангилалд 62 хурдан хүлэг уралдсан.
Тэгвэл эхний 10 байр эзэлсэн хурдан хүлгүүдийг танилцуулж байна.
1. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Доржийн Баньдхүүгийн хээр. Улсын наадамд айргийн гуравт хурдалж байсан. МУАУ Г.Ганчулуун уясан.
2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын МУАУ Боргилын Бат-Өлзийн зээрд. МУАУ Э.Баянзул уясан.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Няммүрэнгийн Отгонбаярын хээр.
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Зэсэндэмидийн Тэмүүжингийн хээр.
5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын уяач Дашнямын Хатанбаатарын хээр. ААУ П.Балдандорж уясан.
6. Дорнод аймгийн Баян-Уул сумын Баатарын Эрдэнэбулганы хул.
7. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Жаргалтулгын Дагвадоржийн сартай хүрэн.
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Гантөмөрийн Болор-Эрдэнийн хонгор халзан.
9. Булган аймгийн Бугат сумын МУАУ Равжирын Мягмардоржийн хүрэн.
10. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Жигжидсүрэнгийн Золбоогийн хүрэн халзан.