ФОТО: Новосибирск хотод хөл хорионы үед гэртээ буй ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна

ФОТО: Новосибирск хотод хөл хорионы үед гэртээ буй ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна

ОХУ-д эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр энэ сарын 9-нд тохиож  байгаа билээ.

Коронавирусийн цар тахалтай цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил Ялалтын парадыг хойшлуулсан. Энэхүү ойн баяртай холбогдуулан Новосибирск хотод хөл хорионы үед гэртээ буй ахмад дайчдад зориулан цэргийн дуу дуулжээ. Ингэхдээ машин ашиглан ахмад дайчин бүрийн тагтны ойролцоо очиж, баян хуураар хөгжимдөн дуулсан талаар Оросын НТВ телевиз мэдээлжээ.