“Сонгинохайрхан дүүрэг” гэсэн  бичиг рүү бие зассан иргэнийг саатуулжээ

“Сонгинохайрхан дүүрэг” гэсэн бичиг рүү бие зассан иргэнийг саатуулжээ

Цахим орчинд “Энэ бас арай ууснаа шингээж чадахгүй малнууд юм аа. Саппорогийн урд талын “Сонгинохайрхан” бичиг рүү шээгээд байж байх юм” гэх агуулгатай бичлэг, мэдээлэл нийтлэгдсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулжээ.

Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 01:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро автобусны буудлын ард байрлах “Сонгинохайрхан дүүрэг” гэсэн бичиг рүү согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бие зассан иргэнийг цагдаагийн алба хаагчид саатуулсан байна. Шалгалтын явцад тухайн иргэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул эрүүлжүүлэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө