Автобусанд тамхи татсан жолоочийг торгожээ

Автобусанд тамхи татсан жолоочийг торгожээ

Баянзүрх дүүргийн иргэн П  "Ч:74 (Цагаан даваа-Вокзал) чиглэлд явж байсан 16-035 дугаартай автобусны жолооч тамхи татсан" гэх гомдлыг Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд мэдээлжээ.

Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний ЕБУС ХХК-ийн 16-035 гарааш дугаартай жолооч Б.Б-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.