АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал Ираны эсрэг хэрэгжүүлж буй тэнгисийн цэргийн хоригийн хүрээнд Арабын тэнгист явж байсан танкер хөлөг онгоцонд шалгалт хийсэн талаар мэдэгджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын цэргийнхэн Коморын арлын далбаатай M/T Charminar танкер хөлөгт сууж шалгалт хийсэн бөгөөд шалгалт дууссаны дараа хөлөг аяллаа хэвийн үргэлжлүүлсэн байна. Мөн өмнөх өдөр Оманы буланд Мозамбикийн далбаатай M/T Lavine танкерийг ажиллагааг нь зогсоосон талаар мэдээлжээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын мэдээлснээр, уг хөлөг нь Ираны эсрэг хэрэгжүүлж буй тэнгисийн хоригийг зөрчиж, удаа дараагийн анхааруулгыг үл тоомсорлосон тул арга хэмжээ авсан бөгөөд улмаар Иран руу чиглэсэн аяллаа зогсоосон байна.
АНУ-ын талын мэдээлснээр, энэ сарын эхээр Ираны эсрэг тэнгисийн цэргийн хоригийг дахин хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 12 худалдааны хөлөг онгоцны чиглэлийг өөрчилж, хоригийг мөрдөөгүй хоёр танкерийг ажиллагааг нь зогсоожээ. Түүнчлэн хоригийн хэрэгжилтийг хангах зорилгоор хоёр худалдааны хөлөг онгоцонд шалгалт хийсэн бөгөөд АНУ "Ираны эсрэг тэнгисийн цэргийн хориг бүрэн хүчин төгөлдөр хэвээр байна" гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: CNN