Францад гарсан ойн түймрийн улмаас 3.5 мянган хүн амтай "Ле Порж" суурин бүрэн сүйджээ

Францад гарсан ойн түймрийн улмаас 3.5 мянган хүн амтай "Ле Порж" суурин бүрэн сүйджээ

Францын Дотоод хэргийн сайд Лоран Нюнезийн мэдээлснээр Франц улсад оны эхнээс хойш нийт 115 мянга гектар талбай шатсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилүүдээс хамаагүй их үзүүлэлт болжээ.  Франц Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн том энх цагийн нүүлгэн шилжүүлэлтийг хийж байна гэж мэдэгдлээ.

Хамгийн хүнд бүс нутаг болон Жиронд мужаас 167 мянган хүн, харин ойролцоох Ланд мужаас 31 мянган хүн нүүлгэн шилжүүлээд байна. Жирондын түймрийн улмаас 220 мянга орчим хүн одоогоор нүүлгэн шилжсэн байна.  Бордогоос баруун талд орших, 3,5 мянган хүн амтай Ле Порж тосгон бүхэлдээ сүйрчээ. Харин Испаний Мадридад 50 мянган хүн түймрийн голомтод өртөөд байгаа аж.