АНУ-ын Калифорни мужийн Санта Круз хотод усанд живэх аюулд орсон 10 настай хүүг 16 настай аврагч аварсан хэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна.
ВИДЕО:
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Райдер нэртэй ахлах сургуулийн сурагч болсон явдлыг анзааран цаг алдалгүй усанд орж, 10 настай хүүгийн амийг аварчээ. Энэ үеэр ойр байсан зарим хүмүүс мөн туслахыг оролдсон ч өөрсдөө аюулд өртөх шахсан бөгөөд Райдер тэдэнд "өөрсдийнхөө аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихыг сануулсан байна."
Райдерийн ээж Fox News-т өгсөн ярилцлагадаа, "Хүүг минь дэмжиж, хайр, талархал, хүндэтгэл илэрхийлж буй бүх хүнд баярлалаа. Олон хүн хандивын аян нээх талаар асууж байгаа ч тэр ердөө л өөрийн хийх ёстой ажлаа хийсэн гэж бодож байгаа" хэмээн хэлжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уг үйл явдалд хариу өгч, Райдер болон түүний гэр бүлийг, боломжтой бол аварсан хүүгийн хамт Цагаан ордонд урьж, "Иргэний дээд хүндэтгэл" үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр, "энэ баатарлаг залууг Цагаан ордонд урьж, Иргэний дээд хүндэтгэл үзүүлэх болно. Тэр үнэхээр зоригтой байсан бөгөөд үүнийг хүртэх бүрэн эрхтэй" гэж мэдэгджээ.