Ч.Өнөрбаяр: Эрх баригчид сөрөг хүчний Засаг даргад биш, шатахууны талаар худал мэдээлэл өгсөн сайд нартаа хариуцлага тооцох ёстой

Ч.Өнөрбаяр: Эрх баригчид сөрөг хүчний Засаг даргад биш, шатахууны талаар худал мэдээлэл өгсөн сайд нартаа хариуцлага тооцох ёстой

Ардчилсан нам өнөөдрийн ээлжит "4:11" мэдээллийн цагаар улс оронд үүсээд буй түлш, цахилгаан, эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр "Эрх баригчид хүнээ сольдог ч арга барилаа өөрчилдөггүй. Ардчилсан сонголтын үр дүнг буруу аргаар булаадаг жишиг тогтлоо. Үүний нэг илрэл нь Ерөнхий сайдын захирамжаар Ардчилсан намаас сонгогдсон Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хууль зүйн үндэслэлгүйгээр огцруулсан явдал. Энэ асуудлаар бид шүүхэд хандана" гэв.

Тэрбээр мөн эрх баригчдад хандан "Улс төрийн салбарт 'хулгайн ан' хийдгээ болих хэрэгтэй. Сөрөг хүчнийг хүчгүйдүүлэхийн тулд хууль бус аргаар хариуцлага тооцдог байдлаа зогсоо. Харин жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүмүүс бол иргэдэд худал мэдээлэл өгсөн сайд нар. Бензин, шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн, хаана байна? Олон хоногийн нөөцтэй гэсэн, хаана байна? Одоо бүр сайд нар өөрсдөө иргэдтэй нүүр тулж чадахаа больж, агентлагийн дарга нараа өмнөө гаргадаг болсон. Энэ хүмүүст хэзээ хариуцлага тооцох вэ. Өнөөдөр Засгийн газрын хурлаар шийдэх  ёстой олон асуудал байна. Тэрнээс биш сөрөг хүчний Засаг даргыг огцруулах бол нэн даруй шийдэх ёстой асуудал биш ээ" хэмээн мэдэгдэв. 




ТААНАГҮЙ ГОВЬ

1 цагийн өмнө