Хүүхдийн эмийн хордлогын 75 орчим хувь нь 0-4 насныхан байна

Хүүхдийн эмийн хордлогын 75 орчим хувь нь 0-4 насныхан байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (НЭМҮТ) хүүхдийг эм, химийн бодисын хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

НЭМ-2024 “Эрдэм шинжилгээний цахим хурлын илтгэлийн эмхэтгэл”-д дурдсанаар 2019-2024 оны эхний хагас жилийн хугацаанд бүртгэгдсэн химийн хордлогын 2863 тохиолдлын 52 хувь нь 0-17 насны хүүхдүүд байжээ. Үүнээс нийт тохиолдлын 92.5 хувь нь санамсаргүй хордлого байсан байна.

Санамсаргүй хордлогод өртсөн 1378 хүүхдийн 74.8 хувь нь 0-4 насныхан байсан бөгөөд ихэвчлэн витамин, даралт болон зүрх судасны эм, хлорамин, белизна, хулганы хор зэрэг ахуйн хэрэглээний эм, химийн бодист хорджээ.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид эм, химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, цоожтой шүүгээ, өндөр тавиурт хадгалж, хүнсний саванд хийж хадгалахгүй байхыг зөвлөж байна.




ТААНАГҮЙ ГОВЬ

1 цагийн өмнө