Борооны ус тогтсон байршлуудад усыг соруулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас мэдээллээ.
Өчигдөр, өнөөдөр үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн зарим байршилд ус тогтсон зургаан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу НОБГ, Геодизи усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын нийт 28 ажилтан, албан хаагч, 12 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллан, зургаан байршлын усыг соруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна .
Бусад дуудлагад дүүрэг, хороо, СӨХ-ны холбогдох албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн байна. Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орохыг мэргэжлийн байгууллагаас мэдээлжээ. Иймд иргэд та бүхнийг хол ойрын замд баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. монгол