Энэ сарын 28-ны өдөр Японы баруун өмнөд нутгийн Кумамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүний дараа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 100 гаруй удаа болсон бөгөөд дахин газар хөдлөхөөс болгоомжилсон хүмүүс автомашиндаа хоносон юм.
Өчигдөр /2026.07.30/ өглөөний байдлаар нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд 10 мянга гаруй хүн байрлаж байна. Кумамото мужийн захиргаанаас мэдээлснээр, 23 мянга орчим айл өрхийн цахилгаан тасарч, 75 мянга орчим айл өрхийн усан хангамж доголдсон байдалтай байгаа бол нас барсан хүний 28 болж нэмэгдсэн байна.