Төр, нийгмийн нэрт зүтгэлсэн С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд байрлах “Голомт"-ын Д.Баясгалангийн” газраас нүүлгэн Монголын Ардчилсан Холбооны "Ардчиллын өргөө"-ний өмнө байрлуулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. ЭНД дарж уншина уу.
Тэгвэл өнөөдөр/2026.07.31/ уг хөшөөг шилжүүлж, "Ардчиллын ордон"-ы үүдэнд байршуулжээ.
С.Зориг агсны хөшөө байрлаж байсан газрын эзэмшил өөрчлөгдөж, тухайн байршилд барилгын ажил эхлэхээр болсон тул аюулгүй байршилд шилжүүлэх асуудал сүүлийн жилүүдэд яригдаж ирсэн юм. Энэ хүрээнд "Шинэ дэвшилт холбоо" ТББ-ын зүгээс хөшөөг "Ардчиллын ордон"-ы өмнө байрлуулах санал гаргаж байсан бөгөөд ийнхүү өнөөдөр шинэ байршилдаа шилжээд байна.