Төр, нийгмийн нэрт зүтгэлсэн С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд байрлах “Голомт"-ын Д.Баясгалангийн” газраас нүүлгэн Монголын Ардчилсан Холбооны "Ардчиллын өргөө"-ний үүдэнд байршуулсан.
Уг асуудалтай холбоотойгоор Хотын дарга Б.Пүрэвдагва “Энэ буурин дээр өндөр барилга барих сэдлээр бүх ард түмний хандиваар боссон төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг 2026.07.31-ний шөнө 03 цагт хууль зөрчиж, нүүлгэсэн байна. НЗДТГ-аас ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Нийслэл өмчөө хамгаална. Өнөөдрийн дотор зөвшөөрөлгүй нүүлгэсэн С.Зориг агсны хөшөөг буцаан байршуулахыг үүрэг болгож байна. Зөрчлийн хуулийг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцож, олон нийтэд танилцуулахыг мөн үүрэг болгож байна” гэв.
ВИДЕО: