Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлжээ

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлжээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлж байна.

Өчигдөр /08.01/ 16:10 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, тавдугаар хэсэг "Сонгино" амралт сувиллын ойр орчимд үерийн эрсдэлд өртсөн 28 айл өрхийн нийт 101 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Үүний 37 нь хүүхэд, 64 нь том хүн байна.