Иргэдийг голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөлөө

Иргэдийг голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөлөө

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн аадар борооны улмаас гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үер усны аюул үүсэх эрсдэл өндөр байгааг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Иймд иргэд, аялагчид дараах сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Үүнд:

  • Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх;
  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн баталгаат гүүр, гарцаар нэвтрэх;
  • Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх;
  • Үерийн эрсдэлтэй бүсэд майхан барих, буудаллахаас татгалзах;
  • Гол, сайр, хуурай жалгаар автомашинтай нэвтрэхгүй байх;
  • Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг чанд мөрдөх;
  • Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах.

Иргэдийг үер усны эрсдэлийг үл ойшоохгүй байж, шаардлагагүй тохиолдолд эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө