Цахилгаан эрчим хүчний төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд авдаг болно

Цахилгаан эрчим хүчний төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд авдаг болно

Нийслэлийн иргэдийн гар утсанд сар бүрийн 20-ны өдрийн дотор цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөхийг сануулсан мэссэжийг "УБЦТС" ТӨХК-аас ирүүлдэг. Энэ сараас эхлэн зарим дүүргийн хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийн хугацаанд өөрчлөлт оруулж байна гэж мэдээлэв.

Энэ тухай тус компаниас "УБЦТС ТӨХК нь ухаалаг тоолуураар 100 хувь хангагдаад байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа 2026 оны наймдугаар сараас эхлэн нэгдсэн 1 циклд шилжиж байна. Өөрөөр хэлбэл эдгээр хэрэглэгчдийн хувьд төлбөр төлөх хугацаа ижил буюу нийтээрээ цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-ноос 30-ны өдрүүдэд төлдөг болж өөрчлөгдөж байна. Шинэчлэгдсэн циклээр сар бүр хэднээс хэдний хооронд тоолуурын бичилт хийх, нэхэмжлэл илгээх, төлбөр цуглуулах, төлбөрөө төлөхийг сануулах, төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх, төлөөгүй төлбөрт алданги ногдуулах зэрэг ажиллагаа хийгдэхийг зурагт тодорхой харуулав.