Грект ой хээрийн түймэр унтраах үеэр хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ

Грект ой хээрийн түймэр унтраах үеэр хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ

Грекийн нийслэл Афинаас баруун тийш ойролцоогоор 65 км-ийн зайд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд оролцож байсан "Bell" загварын хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алджээ.

Амиа алдсан хүмүүс нь Данийн нисгэгч болон Грекийн Гал түймэртэй тэмцэх албаны холбоо зохицуулагч байсан бол нөгөө нисдэг тэргэнд ажиллаж байсан Их Британийн нисгэгч, Грекийн өөр нэг зохицуулагч бага зэргийн гэмтэлтэйгээр амьд үлдсэн байна. Грекийн Гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр, Австралийн McDermott Aviation компанийн түрээсээр ашиглаж байсан хоёр Bell нисдэг тэрэг өнгөрсөн ням гарагт /2026.08.02/ Аттика–Беотиа мужийн заагт гарсан томоохон түймрийг унтраах ажиллагаанд оролцож байхдаа мөргөлдсөн бөгөөд хоёр амьд үлдсэн хүнийг эмнэлэгт хүргэж, урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн турш эмчийн хяналтад байлгаж байгаа аж.

Эх сурвалж: ВВС