Монгол Улс наймдугаар сард 271.910 тонн шатахуун импортлоно

Монгол Улс наймдугаар сард 271.910 тонн шатахуун импортлоно

Монгол Улс 2026 оны наймдугаар сард нийт 271,910 тонн шатахуун импортлохоор төлөвлөжээ. 

Засгийн газрын мэдээлснээр, импортын дийлэнх хувийг ОХУ-аас нийлүүлэх бөгөөд Роснефть компаниас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш импортлох юм. Мөн Нефтехимсервис компаниас 31,600 тонн дизель түлш, бусад нийлүүлэгчдээс 9,700 тонн Евро АИ-92, 27,700 тонн дизель түлш, 8,420 тонн Евро дизель түлш авахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна БНСУ-аас 20,000 тонн Евро АИ-92, 20,000 тонн дизель түлш, 5,000 тонн онгоцны түлш импортлохоор болсон байна. Мөн БНХАУ-аас 6,000 тонн АИ-92, АИ-95 автобензин, 1,000 тонн Евро дизель түлш, 2,000 тонн онгоцны түлш импортлохоор төлөвлөжээ. Ингэснээр наймдугаар сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас нийт 271,910 тонн шатахуун импортлон дотоодын хэрэгцээг хангахаар ажиллаж байгаа аж.