Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор автомашинд шатахуун олгох түр хуваарийг танилцууллаа.
Тодруулбал, улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн автомашинууд наймдугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авах юм. Харин улсын дугаарын сүүлийн орон 1, 3, 5, 7, 9 буюу сондгой тоогоор төгссөн автомашинууд наймдугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун цэнэглүүлэх хуваарьтай байна.
Энэхүү түр зохицуулалтыг наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөх бөгөөд нэг автомашинд нэг удаад 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгох, саванд шатахуун олгохгүй байхаар шийдвэрлэсэн билээ.
