Японы Кумамото мужид өнгөрсөн долоо хоногт болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа худалдааны төвд болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хоёр ажилтанг ажил олгогч нь бэлэн мөнгө авахуулахын тулд барилга руу дахин орохыг үүрэгдсэн нь тогтоогджээ. Ерөнхий барааны Habita дэлгүүрийн удирдлага уг явдалтай холбогдуулан "хоёр үнэт ажилтныхаа амийг алдсандаа гүнээ харамсаж байна" хэмээн албан ёсоор уучлал хүссэн байна.
Долдугаар сарын 28-нд Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас нийт 38 хүн амиа алдсан бөгөөд тэдний долоо нь Aeon Mall худалдааны төвд байсан хүмүүс аж. Habita компанийн борлуулалтын захирал Гожи Юсэ Японы “NHK” телевизэд өгсөн ярилцлагадаа, "Тухайн үед өгсөн заавар үнэхээр буруу байсан. Би энэ шийдвэрт чин сэтгэлээсээ харамсаж байна" гэж мэдэгджээ. Амиа алдсан хоёр ажилтны нэг нь 22 настай Куруми Отакэ болох нь тогтоогдсон бол нөгөө ажилтны нэрийг ар гэрийнхний хүсэлтээр олон нийтэд зарлаагүй байна.
Эх сурвалж: ВВС