"Urban Talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ" гэх агуулгатай яриа өрнүүлсэн нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлийг дагуулж, уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурорын газраас шалгалтын ажиллагаа эхлүүлээд байсан.
Шалгалтын дүнд, тухайн нэвтрүүлэгт оролцсон нэр бүхий зургаан иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ. Мөн нэвтрүүлгийн санаачлагч Я.Учралыг нэг сая төгрөгөөр торгосон байна. Түүнчлэн "Учралт каналайзер" ХХК нь хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж болзошгүй гэж үзэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.